Хаяг шошгын зөрчилтэй устөрөгчийн хэт исэл 3%-40мл эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.
Шалгалтын явцад Мон Золбоо ХХК үйлдвэрлэгч тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй, хаяг шошгын зөрчилтэй 5 нэрийн 1286 ширхэг бүтээгдэхүүнийг ханган нийлүүлснийг илрүүлжээ. Мөн Цагаан-Овоо ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага эм барих үйл ажиллагаанд мэргэжлийн бус хүн оролцуулсан байна. Эдгээр газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хуулийн этгээдэд торгуулийн арга хэмжээ авч, 5 нэрийн 1286 ширхэг эмийг актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүлжээ.
/Үйлдвэрлэгч тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй Устөрөгчийн хэт исэл 3%-40м/