МҮСХНХ-ны шинэ жилийн цэнгүүн болж, "ЛАЙК ЦОМ" гардууллаа

452
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо шинэ оны босгон дээр баярын цэнгүүнээ хийж, МСНЭ-ийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд улиран одож буй жилийн үйл хэргээ дүгнэж, угтах жилийнхээ ажил үйлсдээ ерөөл өргөн чууллаа. Цэнгүүний үеэр болсон үйл явдлаас онцловол, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, сэтгүүлч, судлаачдын саналаар “Эргэлт.мн” сайт болон “Ди Ди Эм Ти Групп” ХХК-ийн хамт олонд МҮСХНХ-ны дээд шагнал "ЛАЙК ЦОМ", өргөмжлөлийг иргэд олон нийтийн талархал болгож шинэ оны босгон дээр гардуулсан явдал байлаа.
Иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа асуудлыг хөндөхдөө эх сурвалжийн үнэ цэнийг эн тэргүүнд тавьж ажилладгийн тод илрэл болсон, “Эргэлт сэтгүүл”, Ergelt.mn сайтын эрэн сурвалжилсан бүтээлийг онцлон, 2023 оны “Шилдэг сайт”-аар тодруулан “ЛАЙК ЦОМ” олгож өргөмжлөв.
Мөн 2023 оны “Нийгмийн хариуцлагатай Шилдэг бүтээн байгуулагч хамт олон”-оор өнөөгийн Улаанбаатарын тулгамдсан асуудал болсон утаа, түгжрэлийг бууруулах, орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй “Ди Ди Эм Ти Групп” ХХК-ийг  тодруулан “ЛАЙК ЦОМ”, өргөмжлөлийг олголоо.

Мөн энэ үдэш хэвлэл мэдээллийн салбарын олон шагналын эзэд тодорч, урлаг соёлынхон дуу хуураа өргөж, бүжиг наадмаар цэнгүүлэн МҮСХНХ-ны хамт олны болон урилгаар хүрэлцэн ирсэн бусад зочид төлөөлөгчдийн мэлмий, сонорыг мялаалаа. 
BOLOD.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.