Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа

628
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг АНУ-ын Төрийн департментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны Шуурхай хариу арга хэмжээ авах сангийн багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч, уулзлаа.
 
 
      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, АНУ-ын ХЗЯ-ны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны Ази, Номхон далайн бүсийн захирал Е-Тин Ву, АНУ-ын ХЗЯ-ны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны хөтөлбөрийн шинжээч Женна Баркер, Холбооны мөрдөх товчооны Ази дахь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх түншлэлийн зөвлөх Жефри Рис, АНУ-ын БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Хууль зүйн суурин төлөөлөгч Патрик Сутер, Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны Дэлхийн бодлого, хөтөлбөрийн  Авлигатай тэмцэх хөтөлбөрийн зөвлөх Таня Хопкинс, Төрийн департментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны Европ, Азийн газрын Гадаад харилцааны ахлах ажилтан Мэттью Киллиан, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хууль сахиулах, аюулгүй байдлын атташе, Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Жоел Ортез, Төрийн департментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны Хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Эрдэнэхишиг нар байлцав.
 
  
 
         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бидэнтэй уулзах хүсэлт гарган, хүрэлцэн ирсэн АНУ-ын ХЗЯ-ны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны Ази, Номхон далайн бүсийн захирал Е-Тин Вугаар ахлуулсан багийнханд талархал илэрхийлье. Монгол Улс АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй стратегийн түнш орнууд болжээ. АНУ-ын Төрийн департментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилттэй Азийн сангаас хэрэгжүүлсэн “Залуу хуульчдыг чадавхжуулах”, “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх” төслүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд хамтарч, шүүгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулан 18 шүүгч хамрагдсанаар хамтын ажиллагаа маань үр дүнтэй үргэлжилж байгаа” гэсэн юм.
 
 
        Энэ удаагийн уулзалтаар авлигын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх механизм, чадавхыг бэхжүүлэх талаар санал солилцов. Мөн АНУ-ын Төрийн департментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн Олон улсын товчооны Шуурхай хариу арга хэмжээ авах сантай хамтарсан хөтөлбөрөөр сайн туршлага, олон улсын стандартын дагуу авлигатай тэмцэх оновчтой арга замыг тодорхойлох боломжтой талаар дурдаж байлаа.
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.