Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

140
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (IDLO) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент, Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч С.Агьзул нарыг өчигдөр (2023.09.11) хүлээн авч уулзав. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа,  Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, шүүгч Т.Болормаа нар байлцлаа.
       Уулзалтаар Европын холбоо болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү төслийн зорилго нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг шинэчлэн найруулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
       Төслийн хугацаа 2 жил буюу 24 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ХЗДХЯ, ШЕЗ, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим зэрэг байгууллагууд төслийн үр шимийг хүртэж, хамтран ажиллах юмаа. Мөн жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн 2-р үе шат, хүүхэд хамгааллын төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.