Бага насны хүүхдүүдэд тариа андуурч хийсэн гэх эмнэлэгт цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна

173

Бага насны хүүхдүүдэд тариа андуурч хийсэн гэх эмнэлэгт цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна

 

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эмнэлгийн захирал А.Эрдэнэтуяа одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа юм байна. Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд өчигдөр /2023.11.23/ 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Урд оройн 22.00 цагийн тариан дээр асуудал үүссэн байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэдэг хариултыг өглөө.

Харин ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн тодрулгаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг 11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн.

Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.