ЦЕГ: 20 настай залуу согтуурсан үедээ хүн хөнөөжээ

285

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28083, мөрдөн байцаалтын 2612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүлжээ. Үүнээс, хүнийг алах 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 89, Өмчлөх эрхийн эсрэг 109, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хууль сахиулагчийг эсэргүүцэх 3, Хүүхдийн эсрэг 2, Цахим мэдээлэлд хууль бусаар халдах 2, Заналхийлэх 1, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 7 хэрэг байна.
Түүнчлэн амралтын өдрүүдэд дараах хэргүүдийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
1.Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 52 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж 20 настай, эрэгтэй “Б” гэгч нь согтуурсан үедээ 35 настай, эрэгтэй “Э” гэгчийн биед халдан зодож амь насыг нь хохироосон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2.Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 50 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “”Нэг залууг зодоод, дээрэмдээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних этгээд биед нь халдан зодож, улмаар хэвтэвчтэй мөнгийг нь дээрэмдэн зугатаасаныг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, дээрх хэргийг 24 настай, эрэгтэй “М” гэгч нь үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
3.Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 54 минутад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “5 ханатай Монгол гэр алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух 35 настай, эмэгтэй “С” гэгчийн 5 ханатай Монгол гэрийг 28 настай, эрэгтэй “С” гэгч хулгайлж, бусдад худалдан борлуулсаныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
4.Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 18 минутад Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт “Тал хээрийн түймэр гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлаг, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай 41 настай, эрэгтэй “М” гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус түймрийг орон нутгаас 19 иргэн, цагдаагийн газраас 2 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллан унтраасан байна.
5.Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 06 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бусдад хутгалуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Т” гэгчийг 48 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ хутгалж, гэмтээснийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

https://itoim.mn/a/2023/04/17/society/fkk
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.