Тахилтын зам дээр таван настай хүүхдийн хамт гарцтай хэсгээр явж байсан эмэгтэйг гэмтээсэн байна

182

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Тахилтын зам дээр явган хүний гарцаар таван настай хүүхдийн хамт гарч явсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн осол гарчээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 2-ны 19:33 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээжээ.

Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг үлээлгэх багажаар тогтоосон байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэллээ.

Энэ оны есдүгээр сарын 21-нд уг зам дээр буюу Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байсан 12-13 насны хоёр охиныг "Тоёота Приус" маркийн машин мөргөж нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.