Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж байна

188

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж байна

 

“Автотээврийн үндэсний төв”-ийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр RFID буюу цахим гэрчилгээ наалгах боломжтой. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байгаа юм.

Орон нутагт энэ сарын 1-нээс RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг олгох ажлыг эхлүүлсэн байна. Сум, багийн иргэд аймгийн төв рүү очиж наалгаж болно. Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэхийг албаныхан мэдээлэв. 

Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Түүнчлэн цахим системд бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очно. Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт шаардахгүй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.