Улаанбаатар - Дарханы замын ажил 60.2 хувьтай үргэлжилж байна

229

Улаанбаатар - Дарханы замын ажил 60.2 хувьтай үргэлжилж байна

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.27 хувь, дөрөвдүгээр багц 66.5 хувийн гүйцэтгэлтэй 275 хүн, 103 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 

Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 60.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

 

 

Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 77.1 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 54.2 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 53.1 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 53.4 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 63.2 хувийн гүйцэтгэлтэй, 548 хүн, 259 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.