Намд мөнгөн бус хандив өгвөл бичгээр гэрээ байгуулна

279

Намд мөнгөн бус хандив өгвөл бичгээр гэрээ байгуулна

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Энэ үеэр мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах, хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгана. Нам санхүүгийн тайланд аудит хийхээр гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээд хандивын талаар баримт мэдээллийг хандивлагчаар гаргуулан авна гэсэн агуулгатай хэсгийг нэмж тусгаалаа.  Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Сонгуулийн хуулиар намын босго санал өгсөн нийт сонгогчдын дөрвөн хувь байгаа. Өөрөөр хэлбэл, 1,5 сая сонгогч санал өгнө гэж үзвэл 60 мянган иргэнээс санал авсан нам парламентад орж ирэх боломж бий болно. Хоёрдугаарт, санхүүжилттэй холбоотой. Улс төрийн намуудад бага боловч санхүүжилт олгож, санхүүгийн нь тод олгох асуудал чухал байгаа юм. Тиймээс нэг хувийн босго тавьж байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын нэг хувийн санал авсан намд санхүүжилт олгоно. Дөрвөн хувийн санал авч байж парламентад орно. Энэ мэтчилэн парламентад олон намын төлөөллийг оруулж, солонгорсон парламент бүрдүүлэхийн тулд Сонгуулийн хууль болоод Улс төрийн намуудын хуулийг баталлаа” гэсэн.

Эх сурвалж: www.polit.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.