Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нийлбэр оноо, эрэмбэ батлагдлаа

301
    Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өнөөдөр дууслаа. Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигчид оролцсон. 
 
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдийн хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажилласан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчдийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ. 
 
 Сонгон шалгаруулалтын нийлбэр дүн болон эрэмбэтэй танилцана уу.
 
 
     Шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хуульчийг тухайн шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэн батламжилж, тогтоол гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.
 
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.