Д.Тогтохсүрэн: Гишүүдийн тоог 152-оос бууруулахаар тохирлоо

233

МАН-ын бүлэг хуралдаж,  хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор гишүүдийн саналыг сонслоо. Сонгуулийн холимог тогтолцоог иргэд ойлгож байгаа учир холимог тогтолцоогоор зохион байгуулах нь зүй гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэдгийг бууруулах тухай хэлэлцлээ. Мөн мажоритар тогтолцоогоор сонгох харьцаа их байх нь зөв гэх чиглэлээр ярилцлаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг парламентад суудалтай намууд зөвшилцөж, нэгдсэн ойлголтод хүрэх нь зөв гэж үзэж байна. Иймд бусад намуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр МАН-ын бүлэг дахин хуралдахаар боллоо. Мөн гишүүд тойрогтоо ажиллаж байх явцад иргэдийн зүгээс амьжиргааны хүндрэлийг голчилж ярьсан. Үнийн өсөлт өндөр байна. Тиймээс Засгийн газар ойрын үед төсвийн тодотголын асуудлыг судалж, тодорхой санал боловсруулж танилцуулах чиглэлийг бүлгээс өгсөн" гэв. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.