Б.Жавхлан: Чингис, Гэрэгэ бонд бүрэн төлөгдөж дууссан...
Сангийн Сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улсын Засгийн газраас анх 2017 онд авч байсан Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа. Гадаад өрийн менежментээ амжилттай хийсний үр дүнд Гэрэгэ бондын үлдэгдлийг барагдуулж дууссан.Ингэснээр олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа харууллаа. Засгийн газрын 8.6 тэрбум ам.долларын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан." гэв.