ХАЧА Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байна

394

ХАЧА Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байна

 

Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ өнөөдөр Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байгаа талаар тус улсын зүүн хэсэгт орших Жэжян мужийн Далайн аюулгүй байдлын албанаас мэдээлэв. Байлдааны буудлага бүхий сургууль эхэлсэнтэй холбоотойгоор сургуулилалтын бүсэд хөлөг онгоцны хөдөлгөөнийг хориглосныг тус байгууллага цахим хуудсандаа мэдэгджээ. 

 

ХАЧА-ийн сургууль Бээжингийн цагаар 11 цагт эхэлсэн бөгөөд 18:30 цагт дуусах аж. Сургуулилалтад ямар хөлөг онгоцнууд оролцож байгаа талаар дээрх байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.