Хятадын арми Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж эхэлжээ

438

Хятадын арми Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж эхэлжээ

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми мягмар гарагт Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийж эхэлжээ. Хятадын тэнгисийн аюулгүй байдлын газраас мэдээлснээр, сургуулилалт наймдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

 

“Наймдугаар сарын 2-ны 00:00 цагаас наймдугаар сарын 6-ны 24:00 цаг хүртэл Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт цэргийн сургууль хийнэ. Вэб хуудсанд координатыг нь зааж өгсөн тухайн бүс рүү нэвтрэхийг хориглоно” гэж мэдэгдэлд дурджээ. 

 

Үүний зэрэгцээ наймдугаар сарын 1-ний 14:00 цагаас наймдугаар сарын 4-ний 24:00 цаг хүртэл Бохайн булангийн хойд хэсэгт байлдааны буудлагатай сургууль явагдах тул заасан бүс рүү нэвтрэхийг хориглоно гэж Зүүн хойд Хятадын Ляонин мужийн Далянь хотын Далайн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна. 

 

Эдгээр нь Хятад улс энэ өдрүүдэд тэнгист хийж байгаа цорын ганц сургуулилалт биш юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улс Өмнөд Хятадын тэнгист Гуандун, Хайнань мужид цэргийн сургууль хийжээ. Мөн бямба гарагт Тайванийн хоолойн нөгөө эрэгт орших Фүжянь мужийн зүүн хэсгийн усанд байлдааны буудлагатай сургууль хийсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.