Энэтхэг, Хятадын хил орчимд хурцадмал байдал үргэлжилсээр

1 008

БНХАУ болон Энэтхэг зүүн Ладакх муж дахь хяналтын шугамд цэргүүдээ дахин байрлуулж байгаа бөгөөд хилийн энэ хэсэгт цэргийн хурцадмал байдал үргэлжилсээр байгаа талаар Энэтхэгийн хэвлэл мэдээллүүд онцолж байна. “Хятад Улс Ладакх болон тус мужтай хил залгаа бүс нутгуудад 50 мянган цэрэг, танк, их буу, 150 сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем төвлөрүүлсэн. Энэтхэгийн Зэвсэгт хүчин ижил байдлаар хариу арга хэмжээ авч байна” гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.
Пангонг-Цо нуурын бүс нутагт байдал хурцадмал, тогтворгүй хэвээр байгаа бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ 5000-7000 мянга хүртэлх цэргийн албан хаагч, 20 хүртэлх танк нуурын орчимд төвлөрчээ. Энэтхэгийн цэргүүд өмнө нь Хятадын бүрэн хяналтад байсан нуурын хойд эрэг дээрх өндөрлөгийг есдүгээр сарын 6-нд шилжих шөнө эзлэн авсны дараа Энэтхэг, Хятадын цэргүүд одоо ердөө 200 метрийн зайтай байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд Хятадын чөлөөлөх армийн цэргүүд ПангонгЦо нуурын хойд хэсгийг хяналтдаа авахыг хэд хэдэн удаа оролдсон ч амжилтгүй болжээ. Ладакхт цэргийн сөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд Энэтхэг Улс гэнэтийн нөхцөл байдал, үйл явдлын цаашдын өрнөлд бэлэн байгаа аж. Үүний зэрэгцээ тэд Ладакхын байдлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
https://www.bbc.com/news/world-asia-china-54067400

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.