Ковидоор нас барсан гэх эрэгтэй гэртээ гэнэт иржээ

306

Энэтхэгт ковидын улмаас нас барж, чандарлуулсан гэх эрэгтэй хоёр жилийн дараа гэнэт гэртээ ирсэн тухай “Times of India” хэвлэлд мэдээлжээ.
Хоёр хүүхдийн эцэг болох Камлеш Патадар гэгч 35 настай эрэгтэй 2021 оны хоёрдугаар сард коронавирусний халдвар авч, Ваводар хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Удалгүй эмнэлгээс түүнийг нас барсан тухай гэр бүлд нь дуулгажээ.
“Тэр үеэс хойш би бэлэвсэн эхнэр шиг амьдарсан. Тухайн үед бид оршуулгын бүхий л зан үйлийг хийж, гүйцэтгэсэн. Бид эмч нарт итгэсэн” хэмээн түүний эхнэр Патирдара Рекха тус сонины сурвалжлагчид ярьжээ. Эмнэлэгт Камлешийн ар гэрийнхэнд даавуугаар бүтээсэн цогцос үзүүлж, чандарласан байна.
Гэвч хоёр жилийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-нд талийгч ахынхаа гэрт орж ирсэн байна. Камлеш энэ хугацаанд хар тамхитай холбоотой нэгэн бүлэглэлийн эрхшээлд байсан гэж тайлбарлажээ. Эмнэлгээс гарах үед түүнийг хэсэг этгээд хулгайлан, цоожтой хаалганы цаана хорьжээ. Тэрбээр азаар зугтаж чадсан байна. Өдгөө цагдаа нар түүний хэргийг шалгаж байна.

https://news.zindaa.mn/4kq9
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.