Г.Өнөрбаярыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ
Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтээр үүрэг ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнийг Завхан аймгийн Засаг даргаар томилох гэж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд явсан ч аймгийн намын даргаар жинхэлсэн байдаг. Г.Өнөрбаяр нь төрийн албанд 20 орчим жил ажилласан туршлагатай.
Эх сурвалж:www.polit.mn