Д.Амарбаясгалан дараагийн сонгууль хүртэл генсекийн дээл давхарлахаар тохиролцжээ

311

Д.Амарбаясгалан дараагийн сонгууль хүртэл генсекийн дээл давхарлахаар тохиролцжээ

 

Оны өмнө болсон МАН-ын Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нарын тоог нэмж, шинээр томилсон ч Ерөнхий нарийн бичгийн томилгоог хэлэлцээгүй, үндсэндээ Д.Амарбаясгаланг оролдолгүй хэвээр үлдээсэн. Эндээс харахад, хэсэг бужигнасан МАН-ын дарга нар дараагийн Их хурлын сонгууль хүртэл генсекээрээ оролдохгүй байхаар тохирчээ.

Уг нь  МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Намынхаа дүрмэнд өөрчлөлт оруулах замаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг генсекийн албаа давхар хаших боломжийг бүрдүүлнэ гэж байсан ч МАН-ынхан намын дүрмэндээ өөрчлөлт оруулсангүй. Яг одоогийн энэ заалтаар яривал Д.Амарбаясгалан намын дүрмээ зөрчиж, төрийн сайдын албан тушаалыг давхар хашиж буй гэсэн үг.
Гэхдээ тэр дарга нартайгаа тохироо хийж, дараагийн Их хурлын сонгууль хүртэл намын Ерөнхий нарийн бичгийнхээ дээлийг давхарлахаар болжээ. Тэр засгийнхаа ч, намынхаа ч гал тогоог барьж, улс төрийн галтай сэдвүүдийг удирдах нь. Мэдээж, эхний нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт.
Эрх баригч нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ирэх наймдугаар сард УИХ-ын ээлжит бус сонгууль явуулна гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гараад байгаа. Үүнтэй холбож харвал МАН-ын дарга нар генсекээ солиогүй нь дараагийн сонгуульдаа бэлдэх тактик байх. Д.Амарбаясгаланг 2016, 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулахад гол стратегийг нь барьсан хүн гэдэг. 
Энэ талаар МАН-ын  Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа хэлэхдээ “Өнөөгийн амаргүй цаг үед засаг төр болон намын хамтын ажиллагаа сайн байх ёстой гэж Ерөнхий сайд үзсэн. Тиймээс намын Ерөнхий нарийн бичгийн даргыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан давхар хийнэ” гэсэн юм.
МАН-ын Бага хурлаар Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг томилсон. Орон тооны нарийн бичгийн дарга давхар ажил хашихыг намын дүрмээрээ хориглосон учраас Л.Батнайрамдалыг дэд сайдаас, А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн билээ.
http://itoim.mn/article/cStO8/36239

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.