Хятад, Европ Нарны нөлөөг хамтран судална

267

Хятад, Европ Нарны нөлөөг хамтран судална

 

Хятад болон Европын сансрын агентлаг (ESA) Дэлхийн соронзон мандалд үзүүлэх Нарны нөлөөг судлах зорилгоор “Smile” сансрын төхөөрөмжийг хөөргөнө гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдээлэв. Уг төхөөрөмжийг дэлхийн соронзон гадаргуугийн гадаад зах, туйлын туяа болон энэ үзэгдэл болдог орон зайн зургийг авах камераар тоноглох гэнэ.
 
Нарны салхины үзүүлэлтийг хэмжиж, доторх ионууд болон соронзон давхаргыг ажиглаж тандахын зэрэгцээ соронзон оронд гарч буй өөрчлөлтийг бүртгэх энэхүү судалгааны төхөөрөмжийг “Vega-C” зөөгч пуужингаар хамгийн их налуу өнцөг бүхий зууван тойрог замд гаргах ажээ.  Хятад болон Европын сансрын агентлаг сансрын энэ төхөөрөмжөө 2025 онд Францын Гвиан мужийн Куру сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ. 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.