БАРИМТ: Хавдартай нэг иргэн сард 3 сая төгрөгийн эм хэрэглэж байна

253

БАРИМТ: Хавдартай нэг иргэн сард 3 сая төгрөгийн эм хэрэглэж байна

 

Монгол улсад хавдар гэдэг өвчнийг эмчилдэг хоёр газар бий. Шингэн эрхтний хавдрыг УНТЭ, элэг, бөөр зэрэг эрхтний хавдрыг Хавдар судлалын үндэсний төв оношилдог бас эмчилдэг. Гэвч эмчилгээний зардал, химийн эм тарианы хүрэлцээ хангамж хүрдэггүй байна. Хавдрын эсрэг хэрэглэх химийн эм тариа хавдартай гэж оношлогдсон хүний чухал хэрэглэгдэхүүн болдог. Гэтэл улсаас баталсан хавдрын эмчилгээний зардал өвчтөн бүрийг эмчлэхэд хангалттай хүрэлцдэггүй байна. Хавдар судлалын үндэсний төв гэхэд л жилд 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ нь 100 хүнд эмчилгээ хийх ёстой гэж тооцоолбол 50 хүнийг л эмчлэхэд хүрэлцдэг байна. 

Хавдартай нэг өвчтөний сард уудаг нэг эм гэхэд 3 сая төгрөгийн үнэтэй. Урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай учир хавдрын эмчилгээ, эм тарианы зардал өндөр гардаг байна. Хавдрын тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа учир улсын төсвөөс эмчилгээний зардлыг даахад хүндрэл үүсэх талтай. Тиймээс эрүүл мэндийн даатгалаар шийдэх гаргалгаа байгааг  мэргэжлийн эмч нар хэлж байна.

Хавдрыг эмчлэх үндсэн хэдэн арга бий. Үүнд мэс засал, хими, туяа, бай эмчилгээ багтдаг. Шинжлэх ухаан талаасаа уламжлалт эмчилгээ, элдэв ургамал хорт хавдарт огт нөлөөлдөггүй байна. Гэтэл манайхан буурын бохь, гишүүгэнэ сайн гэх мэтээр эдгэрэх найдлага тавьж, цаг хугацаа алддаг гэдгийг эмч нар хэлж байгаа юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.