НҮБ-ын тэргүүн Калифорнид болсон хэрэг явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ

217

НЬЮ-ЙОРK. /UN/.
 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш АНУ-ын Калифорни муж улсын Монтерей цэцэрлэг хүрээлэнд зэвсэглэсэн этгээд гал нээсэн явдлын талаар сонсоод ихэд цочирдож, эмгэнэн гашуудаж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ. 
Лос-Анжелес хотын төвөөс зүүн тийш 16 км зайд орших Монтерей цэцэрлэгт хүрээлэнд бямба гаргийн орой болсон хэрэг явдлын улмаас таван эмэгтэй, таван эрэгтэй амь үрэгдэж, 10 хүн шархадсан гэж эрх баригчид ням гарагт мэдэгджээ. Даваа гаргийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 11-т хүрсэн байна.
 
А.Гутерриш амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж, гэмтэж шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүссэнийг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга мөн АНУ дахь Ази гаралтай Америкийн иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж буйг мэдэгдэлд дурдсан байна. 
 
 
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.