Истанбул хотын төвд өчигдөр орон нутгийн цагаар 16:20 цагт бөмбөг дэлбэрчээ
Турк улсын аялал жуулчлалын төв болсон Истанбул хотын төвд өчигдөр орон нутгийн цагаар 16:20 цагт бөмбөг дэлбэрчээ. Уг дэлбэрэлтийн улмаас багадаа зургаан хүн амиа алдсан ба 81 хүн бэртэж гэмтсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Албаны хүмүүс уг халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн ба террорист халдлага гэж дүгнээд байна. Тус
улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг халдлагыг үйлдсэн хэнд ч зохих ёсны шийтгэл оноохоо мэдэгджээ. Хууль зүйн сайд Бэкир Боздаг орон нутгийн хэвлэлд өгсөн яриандаа үл таних эмэгтэй Таксим талбайн худалдааны гудамж дахь урт сандал дээр 40 гаруй минут суусан бөгөөд уг эмэгтэй явснаас хойш хэдхэн минутын дараа дэлбэрэлт болсон гэжээ.
Уг дэлбэрэлт хотын оршин суугчид болон жуулчдыг ихээхэн цочирдуулж, дэлбэрэлт болсон газрын эргэн тойронд цагдаагийн машин, нисдэг тэрэг, түргэн тусламжийн машинууд дүүрчээ. Дэлхийн удирдагчид Турк улсад гүн эмгэнэл илэрхийлж байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэрин Жан Пьер нараас гадна Итали, Пакистан, Грек улсуудын Засгийн газрын төлөөлөгчид эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС