НҮБ Турк улсын нэрийг өөрчлөх хүсэлтийг хүлээн авчээ

415

АНКАРА. /Anadolu/. 
НҮБ Анкарагийн засаг захиргааны хүсэлтийн дагуу Турк улсын нэрийг “Turkey”-ээс “Tьrkiye” болгон өөрчилж байгаа талаараа лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр цаашид гадаад хэлэнд “Tьrkiye” гэж хэвшихээр болж байна.
 “Турк улсын нэрийг олон улсын тавцанд “Tьrkiye” гэж занших хүсэлт бүхий НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугаас ирүүлсэн захидлыг хүлээн авсан” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.
 “Anadolu” агентлагт хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, улсын нэрийг өөрчлөх шийдвэр захидлыг хүлээн авсан мөчөөс хэрэгжиж эхэлсэн байна. М.Чавушоглу захидлыг НҮБ болон олон улсын бусад байгууллагад албан ёсоор өргөн барьсан талаараа мягмар гарагт мэдэгдсэн юм.   Э. ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг

СЭТГЭГДЭЛ(0)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.