Иргэд: Амьдрах хэцүү биш. Гэхдээ монголд амьдрах л хэцүү юм
“Амьдрах хэцүү биш, зөвхөн монголд амьдрах л хэцүү” гэх үг цахим сүлжээнд МООД болжээ. Иймээс л иргэд гадаад руу өндөр цалинтай зуучлуулах явдал хэвийн үзэгдэл болсон. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар 2022 оны IV-р улирлын байдлаар гадаад руу хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өмнөх улирлаас 22.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Дэлхийн нийтээр цар тахлын хорио цээр бүрэн гүйцэт арилаагүй, эрүүл мэндийн хувьд эрсдэл байсаар байгаа энэ үед дээрх үзүүлэлт өссөн байгаа нь харамсалтай.
Мөн хөдөлмөр эрхлэхээр гадаадад зуучлагдсан хүмүүсийн дийэнх нь дээд боловсролтой, 30-34 насныхан байна. Тэд ихэвчлэн боловсруулах үйлдвэрийн салбарт ажилладаг. Өөрөөр хэлбэл монголын дээд боловсролтой иргэд гадаадад очиж хар ажил хийх нь илүү дээр сонголт болсон нь харагдана. Энэ нөхцөл байдал цаашид ч өсөх хандлагатай байна. Энэ асуудлыг хэн шийдвэрлэх вэ...
ErenNews.mn
С.Цээл