Шри Ланка улсад эдийн засгийн хямралын улмаас иргэд амьдрах боломжгүй болж байна

340

Дэлхий даяар маш олон жагсаал цуглаан өрнөж байгаагаас бид өнөөдөр 2 томоохон жагсаалыг онцлон хүргэж байна.
Нэгдүгээрт Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид ням гарагт тус улсын Конгрессын байр, Дээд шүүх болон Ерөнхийлөгчийн ордон руу дайран оржээ. Иймээс цагдаа нар дор хаяж 400 гаруй хүнийг баривчилсан гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд өгч байна. Жагсаалын ерөнхий шалтгааныг тодруулбал өнгөрсөн 10 дугаар сард болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бөгөөд сонгууль будилаантай болсон гэж үзэж байгаа аж.
Ерөнхийлөгч асан Болсонарагийн хувьд ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сонгууль шударга болоогүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Харин Шри Ланка улсад өрнөж буй засгийн газраа огцруулах жагсаалын хувьд харьцангуй намжих шинжтэй байна. Шри Ланка улс тусгаар тогтнолоо зарласнаар хойш түүхэнд байгаагүй эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаа юм. Өөрөөр хэлбэл валютын нөөцгүй болсон нь импортоос хараат оронд хамгийн том эрсдэл авчирсан. Иймээс ард иргэдийн хувьд ч гэсэн үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, эцэстээ жагсаал цуглаан хийх хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно.
Хэдийгээр жагсаалын хувьд одоогийн байдлаар намжиж байгаач эдийн засгийн энэ томоохон хямралын үед иргэд амьдрах ямар ч боломжгүй болж байгаа талаар мэргэжилтнүүд онцолжээ.
                                                                                                                                                                    Эх сурвалж: CNN, BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.