ХАСХОМ-ээ шинэчлэх хугацаа хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ

330

ХАСХОМ-ээ шинэчлэх хугацаа хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ

 

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргадаг.

Энэхүү https://meduuleg.iaac.mn цахим хуудсанд нэвтэрч 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд “Баталгааны маягт”-ыг хүлээлгэн өгч, бүртгүүлэх юм.

АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан "Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журмыг АТГ-ын даргын 2008 оны А122 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг.

Журамд заасны дагуу,

Албан тушаалтан нийтийн албанд томилогдохын өмнө мэдүүлэг гаргана.

Нийтийн албанд томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор  мэдүүлэг гаргана. Хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт буюу 105 сая төгрөгөөс дээш өөрчлөлт гарсан тухай бүрд мэдүүлэг гаргах хуультай.

Жил бүрийн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгийг шинэчилдэг.

Тухайн албан тушаалтан томилогдоод ажиллаж байх явцдаа хувийн ашиг сонирхол болон нийтийн ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэнэ" хэмээн өмнө нь хэлж байсан.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.