Казахстан улс ХБНГУ-д түүхий газрын тос нийлүүлэхээр ОХУ-ын компанид хүсэлт тавьжээ

252

ХБНГУ ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллийн хариу болгож энэ оны эцэс гэхэд тус улсаас авах түүхий газрын тосны импортоо "тэглэх" амлалт өгөөд байна
Казахстан улсын газрын тос дамжуулах хоолойн оператор компани ирэх оноос “Дружба” хоолойгоор ХБНГУ-д түүхий газрын тос нийлүүлж эхлэхээр ОХУ-ын талд хүсэлт гаргажээ.
Энэ нь ОХУ-ыг орлох ханган нийлүүлэгч хайж байгаа Герман улсын боловсруулах үйлдвэрүүдэд Төв Азийн газрын тосыг хүргэх эхний алхам болж байна. Хэдийгээр дамжуулах хоолойн нийлүүлэлт Европын Холбооны тавьсан хоригт багтаагүй ч ХБНГУ ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллийн хариу болгож энэ оны эцэс гэхэд тус улсаас авах түүхий газрын тосны импортоо "тэглэх" амлалт өгөөд байна.
Казахстаны “KazTransOil” компани 1.2 сая тонн түүхий газрын тосыг Беларусаар дайруулж, Польшоос Герман руу нийлүүлдэг “Adamowo-Zastawa” хүлээн авах цэгт хүргэх нэмэлт транзитын багтаамж гаргаж өгөх хүсэлтийг ОХУ-ын “Transneft” компанид тавьсан болохоо пүрэв гарагт мэдээлжээ. Энэхүү хүсэлтийг ОХУ-ын Эрчим хүчний яамнаас эхлээд зөвшөөрөх хэрэгтэй ч “техникийн хувьд энэ нь боломжтой” гэдгийг “Transneft”-ийн төлөөлөгч онцоллоо.
Мөн “Интерфакс” агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак “Дружба” хоолойгоор дамжуулан Германд түүхий газрын тос нийлүүлэх Казахстаны хүсэлтийг дэмжин ажиллахад тус улс бэлэн болохыг илэрхийлсэн байна. 
ХБНГУ-ын хувьд ОХУ-ын нийлүүлэлтийг орлох газрын тос импортлохоор Казахстантай яриа хэлэлцээ хийж байгаа ч хараахан эцсийн үр дүнд хүрээгүй байгаа юм. 
https://bloombergtv.mn/news/g121k2
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.