П.Сайнзориг: Нөхцөл байдал маань тодорхой хэмжээнд хуулиас давж хүчирхийллийн хэлбэрт шилжлээ

196

Цагдаагийн ерөнхий газар, ХЗДХЯ-наас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг "Нөхцөл байдал маань тодорхой хэмжээнд хуулиас давж хүчирхийллийн хэлбэрт шилжлээ. Тиймдээ ХЗДХЯ болон цагдаагийн газраас тайван замаар жагсаал хийхийг нь хүндэтгэж байна. Үндсэн хуульд заасны дагуу ямар нэгэн бүртгэл хийгдээгүй. Гэхдээ бид нар иргэдийнхээ эрхийг хүндэтгэж байна. Харамсалтай нь тайван замаар үг хэлж байгаа иргэдийн хажуугаар жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх сэдэл санаа харагдаад байна. Жагсаал цуглааны үеэр шинэ жилийн арга хэмжээнд зориулж барьсан гацуурыг шатаасан. Тэр этгээд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан. Мөн өнөөдрийн жагсаалаас залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх байдлыг нь буруу аргаар ашиглаж, хэрэгт холбогдож шалгуулж байгаа этгээдүүд ашиглаад байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.