Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр иргэнийг саатуулжээ

401

сонин mn

Нийслэлийн цагдаагийн шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид 2022 оны 08 дугаар сарын 16-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны 2 иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг таслан зогсоож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.Нийслэлийн цагдаагийн газраас "Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсдээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдээс хүсч, сэрэмжлүүлэг хүргэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.