П.САЙНЗОРИГ: Баяр наадмын өдрүүдэд бөхөд цол олгохгүй
Баяр наадмын шинэчилсэн хуульд ямар зохицуулалт хийж байгаа талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрбээр, “Баяр наадмын шинэчилсэн хууль явж байна. бүхэлд шинэчлэх гэх байна. Мэдээж 2003 оноос хойш баяр наадмын хууль бид хуулиар зохицуулж иржээ. Өмнө ЗГ-ын тодорхой дүр журмаар зохицуулж ирж байсан бол 2003 оноос хойш хуулиар зохицуулж байна. Хуулиар зарим зохицуулалтуудыг орхигдуулснаас болоод баяр наадмын зохион байгуулалт, оролцогч этгээдүүд буюу бөх, морьтой холбоотой хариуцлагын асуудал сөхөгдөж байна. Тэгэхээр үндэсний өв болсон баяр наадмаа ямар нэг талцал хуваагдалгүй зохион байгуулах хэрэгтэй. Нөгөө талдаа спорт гэдэг агуулгаараа шударга явагдах ёстой. Тиймээс эн спортод оролцогчдын эрх үүрэг, хариуцлага нь юу байх вэ гэдгийг тодруулан шинэчлэн найруулж байгаа. Шинэчилсэн найруулгаар дөрвийн даваанаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар тусгаж байна. Дээрээс баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Харин тав буюу түүнээс дээш давсан бөхчүүдэд цолны батламж олгож, допингийн шинжилгээ гарсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарч цолыг албан ёсоор олгох зохицуулалт орж байгаа” гэв.