ОУВС: Өрийн эрсдэлд орсон орнуудыг хөтөлбөрт хамрагдахыг уриалав

259


АНУ-ын Төв банк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, энэ онд ам.долларын ханш хоёр оронтой тоогоор өссөн.
Улмаар инфляцид хамгийн ихээр өртсөн хөгжиж буй орнууд давхар ханшийн алдагдал үүрч байгаа нь гадаад өрийн эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, хөгжиж буй орнуудын 25 хувь, бага орлоготой орнуудын 60 хувь нь дефолт зарлах эрсдэлтэй гэж тооцсон.  
Тэгвэл манай улс оны эхнээс инфляц 10.9 хувь, төгрөгийн эсрэг ам.долларын ханш 16.5 хувиар нэмэгдэж, гадаад валютын нөөц 36.2 хувиар агшсан дүр зурагтай байна.   
ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева өнгөрсөн долоо хоногт “APEC”-ын чуулга уулзалтад оролцох үеэрээ хөгжиж буй орнуудын өрийн эрсдэлийг “хараахан сандрах хэмжээнд хүрээгүй ч сэрэмжлэх түвшинд байгаа” гэж тодорхойлсон юм. Улмаар тэрээр ам.доллараар илэрхийлэгдэх гадаад өрийн дарамтад орсон улс орнуудад хандан урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд ОУВС-гаас эртхэн тусламж хүсэж, хөтөлбөрт хамрагдахыг уриалжээ.
Хамгийн сүүлд, гадаад валютын нөөцийн хомсдолд ороод байгаа Бангладеш улс энэ сарын эхээр ОУВС-гийн 4.5 тэрбум ам.долларын хөтөлбөрт хамрагдсан.
Эх сурвалж: Bloomberg
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.