Хэнд ч өргүй гэж битгий бодоорой, "улс" чинь өртэй шүү

434

ҮСХ-ноос гаргасан сүүлийн мэдээллээр манай улсын гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрсэн гэх судалгаа бий. Энэ нь манайхтай ижил, дэлхийн хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад  2-3 дахин өндөр үзүүлэлт юм.
Нийт гадаад өрийг бүтцээр нь ангилбал:
  • Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар
  • Монголбанк өр 2.6 тэрбум ам.доллар
  • Арилжааны банкуудын өр 1.6 тэрбум ам.доллар
  • Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар. Үүний 12.5 тэрбум нь Оюу толгойн өр тус тус эзэлж байна.
ААН-үүдийн авсан зээл нийт гадаад өрийн 62.3 хувийг дангаараа эзэлжээ. Үүний томоохон зээлдэгч нарт  Оюу толгой, Хөгжлийн банк, Энержи ресурс, МИК, Шангрила зэрэг багтаж байна.
Мөн манай улс ирэх гурван жилд буюу 2023-2026 онд нийт 13.3 тэрбум ам.доллар өр төлбөр төлөх хуваарьтай байна.
Эргэн төлөлтийг ангилж үзвэл:
  • Засгийн газар 4.6 тэрбум
  • Монголбанк 2.1 тэрбум
  • Арилжааны банкууд 700 сая
  • Оюу толгой 2.2 тэрбум
  • Энержи ресурс 400 сая
  • Шангри-Ла 312 сая
  • МИК 300 сая
  • Бусад сектор 3.5 тэрбум ам.долларын өр төлөх юм.
“Economist Intelligence Unit” /EIU/-ийн судлаачид ирэх дөрвөн жил дефолт зарлах өндөр магадлалтай орноор Монгол Улсыг нэр цохон дурдсан. Тус байгууллагаас ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд дотоодын өндөр инфляц, төгрөгийн ханшийн сулрал, гадаад зах зээлийн тааламжгүй нөхцөл байдал зэргээс үүдэн Монгол Улс гадаад зээлийн хүүгээ хугацаандаа төлөхөд асуудал үүснэ гэж дүгнэсэн юм. 
Мөн Олон улсын валютын сангаас манай улсад дахин нэмж зээл авахгүй байх, өрийн бүтцээ өөрчлөх талаар зөвлөгөө өгсөн байдаг. 2024 оны сонгууль болон гадаад өрийн эргэн төлөлт аль алиных нь  хугацаа дөхөж, нохойн дуу ойртсоор...... Үүнд эрх баригчид хэрхэх нь тэнгэр мэдэх хэрэг биз ээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.