ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна

311

ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки болон Японы Ёс зүйн хорооны тэргүүн Ито Наоки нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Японы Засгийн газар, Жайка Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хэлэлцлээ. Тухайлбал, ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг Япон Улсад нээн, тэнд амьдарч байгаа монгол иргэдэд хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэж байна.  Мөн ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 2021-2025 хооронд хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд JOB COACH буюу ажлын байранд дадлагажигчаар 200 хүнийг бэлтгэхээр төлөвлөсний 70 дадлагажигчийг энэ онд бэлтгэх юм.

Японы Ёс зүйн хорооны тэргүүн, хатагтай Ито Наоки технологи хурдтай хөгжиж буй өнөө үед гэр бүлийн харилцаа, нийгмийн ухамсар төлөвшлийг дээшлүүлэх, хүүхдийн хайрлуулах, халамжлуулах эрхийг хангах, хүмүүсийн бодит харилцааг дэмжих талаар санал бодлоо хуваалцсан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.