Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр даана

440

Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр даана

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар байнгын асаргаатай, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр асуудлыг судалж, холбогдох шийдвэрийг гаргахыг үүрэг болгожээ. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төр даахаар болж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, тусгахыг надад даалгасан" хэмээн ярилаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.