Агаарын бохирдлыг бууруулах талаар чиглэл өгнө

759


Өнөөдөр УИХ-ын түр болон дэд, байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 10.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:Хэлэлцэх асуудал:
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
  • Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх танилцуулга мэдээлэл.
 
ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:1.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Бусад.
2.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • “Чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төсөл.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Бусад.
2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.
6.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
ЖИЧ: Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.