Үндэсний сур болон шагайн харвааны шагнал гардууллаа

989
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинээр төрсөн начин, харцага цолтнуудад үнэмлэх, тэмдгийг гардуулав.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, начин цол хүртсэн аймгийн арслан Х.Цогтгэрэл, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Цэргийн арслан Т.Дүгэрдорж , аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарт үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө.

Түүнчлэн Өмнөговь аймгийн харьяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх Ц.Одбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх Б.Зоригтбаатар нар Улсын Харцага цол тэмдэгээр тус тус шагнууллаа.
 


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.