Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэлх төмөр замыг ДУТУУ барьжээ

535

Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын асуудал өдгөө ч олны анхаарлыг татсан хэвээр байгаа.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлын санхүүжилтэд зориулж, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг. 
Гэтэл тухайн үед тус зээлтэй холбоотой Засгийн газрын тогтоол гараагүй байна. Харин концессын гэрээг үндэслэн зээл олгожээ. 
Тэгвэл тус төсөл нь амжилттай хэрэгжиж улсын комисс хүлээж авсан ч ТЭЗҮ болон зээлийн шийдвэр дээрх төмөр замын урт тохироогүй байсан нь Хөгжлийн банкны нууцад байсан материалд дурдагджээ. 
https://isee.mn/n/33353скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.