С.Эрдэнэ: Хөгжлийн банкны энэ асуудлын бараг 50-иас илүү хувь нь Төмөр зам буюу Х.Баттулгатай холбоотой

423

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулга гэдэг хүнтэй холбоотой маш олон асуудал шил шилээ дараад, ар араасаа гарч байгаа. Дөнгөж саяхан монгол улсын засгийн газар хуралдаад 2016 оноос хойш Хөгжлийн банктай холбоотой шалгалтын материалуудыг нууцын зэрэглэлээс гаргасан байгаа. Хөгжлийн банкны энэ асуудлын бараг 50-иас илүү хувь нь Төмөр зам буюу Хөгжлийн банкны зээлтэй холбоотой, Халтмаагийн Баттулга гэж хүнтэй холбоотой асуудал байгаа.
Энэ асуудал удахгүй, өнөө маргаашгүй ил тод болж, та бүгдийн гар дээр очих байх аа. Хөгжлийн банкны хөрөнгөөр яаж тоглосныг энэ баримт зах зухаас нь харуулна аа. Цаашлах юм бол АН-ын байр байгаа газрыг барьцаалаад хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл аваад, тэрийгээ төлөлгүйгээр хүү торгуульд ороод, одоо 23 тэрбум, бараг 24 тэрбум төгрөг болох гэж байгаа байх. Ийм хэмжээний өр авлагад орчихсон.
За тэгээд, МОАХ-ны ахмадуудад зориулсан байр барина гээд “Буман залуус” гэж хулхи хөтөлбөр хийгээд, “Прамид орд” гэж компаниар дамжуулаад зээл авсан гэх мэт яриад байвал маш олон асуудлууд байгаа. Сонирхвол, би дараа нь энэ асуудлаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
https://updown.mn/185505.html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.