ЭСЯ: Гадаад иргэд Монгол руу агаарын болон авто замаар зорчих эрх нээгдлээ

417

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Засгийн газрын 2021 оны 386 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын хилийн авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг цуцлав. Ингэснээр гадаадын иргэд Монгол Улс руу хилийн агаарын болон авто замын боомтоор зорчих бүрэн боломжтой болж байгаа юм.
Монгол Улстай хиллэдэг Орос, Хятадын хилийн авто замын боомтын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хоёр хөршийн дотоодын шийдвэрүүд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул зохих шаардлагыг хангаагүй манай улсын иргэд авто замаар эдгээр улс руу зорчих боломжгүйг анхаарна уу гэдгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ мэдэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.