Ц.Цогзолмааг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирлаар томиллоо
УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирлаар томилжээ. Тус хүрээлэнгийн захирлаар Т.Баярмаа ажиллаж байсан юм.
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран "Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тэрээр тогтоох байгууллагын онцлог чиг үүрэгт тохирсон мэдээллийн харилцаа, хууль сурталчлах үйл ажиллагаанд сошиал медиаг үр дүнтэй, үр нөлөөтэй ашиглахад УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой байгаа ажээ.