Эрүүл мэндийн сайд дотоодод COVID-19 халдварын дөрөвдүгээр давлагаа эхэлсэн гэв

458



Коронавируст халдвар "Ковид-19”-ийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ням гаригт (2022.01.09) мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 9-нд дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгджээ. Энэ долоо хоногт COVID-19 халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн сайд дуулгаж байна.

Сүүлийн хоёр хоногт COVID-19 халдварын тоо 1000-аас дээш бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.