Дундговь аймгийн “Алтан хуур” цомын эзэд тодорлоо

273



Дундговь аймгийн 2021 оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан хуур 2021” шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн баасан гаригт зохион байгуулагдлаа. УИХ-ынгишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар тухайн ондоо үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхөө хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсын болон улсын томоохон уралдаан тэмцээнд амжилтай оролцсон урлаг, спорт, эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулан алдаршуулах "Алтан хуур” шинэ жилийн цэнгүүнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.


Дундговь нутгийнхан 2021 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаа бөгөөд 2021 оны Спортын салбарыншилдгээрДундговь аймгийн Хулд сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Баярсайханы Лхагва-Очир шалгарч, Алтан хуур цомын эзэн боллоо.

Харин эрүүл мэндийн салбарын шилдгээр Дундговь аймгийн уугуул хүний гавьяат эмчЯдамжавынДашпагмашалгарсан бол "Алтан хуур 2021”наадмыншилдгийн шилдгээр Дэрэн сумын уугуул Монгол Улсын ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан шалгарлаа.

Б.Бэхбат


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.