Эрлийз дунд нас: Хүүхэдгүй аман хүзүүдсэн тул айргийн тавд багтсангүй

751

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.13/ 12.20 цагт эхэлж, 126 хурдан хүлгүүд 17 км зайд уралдаж түрүү магнай тодорлоо.
Тодруулбал:
Түрүү магнайд - Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ  
Аман хүзүүнд - Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ багтсан боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухрааж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр үрээ
Айргийн гуравт - Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн хээр үрээ
Айргийн дөрөвт - Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвагийн хээр үрээ
Айргийн тавд - Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар үрээ тус тус удааллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.