Ши Жиньпин дарга Үханьд очсон зургууд олон нийтийн сүлжээнд ХИТ болж байна

789

 “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ чухал үе шатанд дарга Ши Жиньпин 10-ны өдөр  Хүбэй мужийн Үхань хотод очиж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын явцтай танилцав. Ши Жиньпин даргын ажилласан зургуудаас хүргэж байна.


"Хамгийн хайрлалтай хүн"
 Хүө Шэньшань эмнэлгийн командын төвд Ши Жиньпин дарга видео холбоосоор эмнэлгийн ажилтанд хандан "Та бүгд хамгаалалтын хувцас, маск өмссөн байна. Би та нарын нүүр царайг бүрэн харж чадахгүй байна. Гэхдээ та нар минь миний зүрх сэтгэлийн хамгийн хайрлалтай хүмүүс! Та нар бол гэрэл гэгээний элч, итгэл найдварын элч, хамгийн үзэсгэлэнтэй тэнгэрийн элч, жинхэнэ баатрууд юм!" гэж хэллээ.

"Эртхэн эдгээрэй"
        Дарга Ши Жиньпин Хүө Шэньшань эмнэлгийн командын төвд байрлуулсан видеогоор халдварт өвчний тасагтай холбогдож, тасагт байгаа өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнуудтай ярилцжээ. Ши Жиньпин өвчтөнүүдийг урамшуулан дэмжиж:
- Ялалтад итгэх итгэлийг бий болгож, сэтгэл санаа өөдрөг байж, эмчийн зааврыг дагаж, эмчилгээнд идэвхтэй хамтарч ажиллах нь өвчнийг даван туулахад туслах болно. Хурдан эдгэрээрэй гэсэн байна.
 
“Ард иргэдийн хангахын тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй”
Ши Жиньпин дарга олон нийтийн амьдралын хэрэгцээт эд зүйлсийг түгээх төвлөрсөн төв дээр ирж   худалдан авалт, нийлүүлэлт зэрэг талаар нарийвчлан асуув. Олон түмний суурь амьдралыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж цохон тэмдэглэв.

"Хүндэтгэл, чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна"
        Дарга Ши Жиньпин олон нийттэй ажиллагсад, цагдаагийн алба хаагчид, эрүүл мэндийн үйлчилгээний газруудын эмч нар, сайн дурынхантай чин сэтгэлээсээ ярилцлаа.
Ши Жиньпин:
- Намын Төв Хорооны нэрийн өмнөөс би орон даяар ажиллаж буй нийгэм дүүргийн ажилчид болон тэргүүн эгнээнд ажиллаж буй хамт олонд гүн хүндэтгэл талархал илэрхийлж байна! гэж хэллээ.

"Бүгд хамтдаа тэмцье"
Тусгаарлагдсан оршин суугчид дарга Ши Шиньпинг ирж байгааг хараад, тагт болон цонхноосоо гар даллан“ Хятад улс чармай, Үхань хот чармай” гэж өндөр дуугаар хэлж байлаа. Ши Жиньпин үе үе зогсоод инээмсэглээд бүгдэд даллан: "Бүгд хамтдаа тэмцье! Бас жоохон тэсэж байя" гэж байлаа.
Ши Жиньпин:” Энэ бол Үхань хотын ард түмний золиослол, шаргуу хүчин чармайлтын ачаар яг одоо тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах сайн зүгт хандаж байгаа юм. Нам ба ард түмэн Үхань хотын ард түмэнд талархлаа илэрхийлж байна!" гэжээ.

Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.