Зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулж буй 26 этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

317

 

Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл телевизээр сүүлийн үед зөвшөөрөлгүй хонжворт сугалаа их явуулж талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Ийм зөрчил гаргаж буй 26 иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн талаар мэдэгдлээ. Татварын байгууллагад урьдчилж мэдэгдэхгүйгээр олон нийтээс мөнгө хурааж, азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл юм гэдгийг тодотгож байна.

 

Мөн цахим сүлжээнд хонжворт сугалаа зохион байгуулж буй олны танил хүмүүст шаардлага хүргүүлж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа их явуулж буйд телевизүүд анхаарч ажиллахыг сануулжээ. Хонжворт сугалаа нь ААН-ийн Тусгай зөвшөрөлийн тухай хуулийн дагуу холбогдох баримт матераилаа бүрдүүлээд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа юм. Үйл ажиллагаагаа ингэж албан ёсоор явуулснаар орлогын 40 хувийг татварын албанд тайлагнах ёстой байдаг аж. Сугалаа явуулж буй иргэн, ААН, компаниудын ард зөвшөөрөл нь байгаа эсэхийг татварын байгууллагаас хянан шалгаж байна. Өнгөрсөн онд цахим орчинд мөрийтэй тоглуулах, лайваар азтан тодруулж шалгаруулах гэмт хэргийн улмаас хохирсон 4000 хүн хуулийн байгууллагад ханджээ. Бусдыг залилсан хэргээр 10 этгээдийг шалгаж байна. Татварын хяналт шалгалт үргэлжилж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.