МЗХ-ноос дархлаатай залуучуудын төлөө урамшуулалт аяныг эхлүүллээ

358


Дэлхийн хүн төрөлхтөн Ковид-19 хэмээх аюулт цар тахлын улмаас амьдралын цоо шинэ хэв маягт дасан зохицож амьдрах шаардлага нэгэнт бий болсон гэдэгтэй санал нэгдэх болсон.
Ингэхдээ дархлаажуулалтын үндсэн дээр бидний өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжлэх боломжтой гэдэг нэгдмэл ойлголтод хүрээд байна. Манай улсын хувьд үүнтэй маргах хүн цөөн ч сүүлийн үед залуучуудын идэвх харьцангуй бага үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс Монгол залуучуудынхаа дархлааг дэмжихээр Монголын залуучуудын холбооноос урамшуулалт үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс МЗХ-ны байранд дархлаажуулалтын цэг ажиллуулж, тухайн цэгт вакцин хийлгэсэн оюутан залуучуудаас өдөр бүр нэг азтаныг тодруулан “Эхлэл брэнд”-ийн HULAN-21 гар утсаар урамшуулах болно.
Мөн оюутнуудаа дархлаажуулалтад хамгийн идэвхтэй хамруулсан сургуулийн сургалтын албыг NOTEBOOK, өнгөт принтерээр шагнан урамшуулна.
Хэдийгээр дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа ч бид нийгмийн амьдралын хэвийн байдалд шилжиж, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс хамгаалж, улс орны эдийн засгийг сэргээхэд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс оюутан залуус та бүхнийг Монголын дархлаатай ирээдүйн төлөө энэхүү урамшуулалт аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
МЗХ-ны байранд ажиллах дархлаажуулалтын цэг зөвхөн залуучуудад гэлтгүй бүх иргэдэд нээлттэй бөгөөд энд Ковид-19-ийн эсрэг Pfizer, Sinopharm вакцины 1, 2, 3-р тунг хийлгэх боломжтой.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.