Залуучуудын байгууллагын 100 жилийн ой тохиож байна

365

 

Монголын залуучуудын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, 1921 оны 8 дугаар сарын 25-ны энэ өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг Бошгыг халах залуучуудын Эвлэл нэртэйгээр байгуулж хожмоо Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл болон ажиллаж байсан түүхтэй. Энэ өдрийг угтаж ХНХЯ Монголын Залуучуудын холбоо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын газар зэрэг холбогдох байгууллагын хамт Залуучуудын Үндэсний чуулганыг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.


Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлыг хөндөж нээлттэй ярилцана. Мөн Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, үе үеийн удирдлага жанжин Д.Сүхбаатарын болон маршал Х.Чойбалсан нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм. Энэ өдөр мөн Ази тивийн залуучуудын ууган байгууллагын нэг Монголын залуучуудын холбоонд "Монголын залуучуудын музей"-г албан ёсоор танилцуулж үзүүлнэ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.