Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид торгууль оногдуулжээ

318

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгж буюу 20,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Үүний дагуу явган зорчигчийн зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид арга хэмжээ тооцож, торгуулийг нь төлүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ. Иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийн талаарх мэдээллийг Еpolice аппликэйшн ашиглан илгээх боломжтой юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.