БНХАУ-ын түлшний экспорт есдүгээр сард өсжээ
2015 оноос хойш доод түвшинд хүрч буураад байсан БНХАУ-ын түлшний экспорт есдүгээр сард өсжээ. Тухайлбал, авто бензиний экспорт өдрийн дүнгээр өмнөх оны мөн үеэс 67 хувиар өсөж, 256 мянга 67 баррель болсон байна. Мөн дизель түлшний экспорт 49 хувиар өсөж, 193 мянга 963 баррель болж нэмэгджээ.
Хүйтний улирал эхэлж байгаатай зэрэгцээд эрчим хүчний эрэлт огцом нэмэгдэж байгаа энэ үед экспортын өсөлт урт хугацаандаа үргэлжлэхгүй байх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. БНХАУ-д эрчим хүч хомсдоод байгаа энэ үед тус улс шатахуун импортлохоос илүүтэй экспортлох нь нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Ц.Бадмаараг